Би ч кофе уухгүй болоод удаж байгаа. Хүний биед муу гэдэг л дээ. Тийм болохоор ерөөсөө уухгүй байгаа. Өмнө нь бол чихэргүй хар кофег хашраадаг байлаа шт. Нээх тэнэг орой унтахдаа кофе уучаал хэдэн цаг орондоо ороол хөрвөөчдөг байжүүлээ. ккк. Тээд сая ажил дээр гэнэт хажуугаар гарч юм асуусан залуу автоматаас кофе авсан болтой сэнхийсэн кофены үнэр сэнгэнүүлээд хажуугаар гарсийн. Тээд гэнэт кофены талаар биччлээ.
Кофе (Coffee) гэдэг нь кофены буурцгийг (кофены модны үр) хуурж нүдсэн нунтганд буцалсан ус, ус хийж найруулсан хар хүрэн өнгийн ундааг хэлнэ. Кофе гэдэг үг нь араб хэлний каffa хэмээх үгнээс гаралтай. Кофены ургамал нь бутлаг мод байх бөгөөд Этиопоос гаралтай. Голдуу Африкт, мөн Өмнөд Америк, Төв Америк болон Өмнөд Азид ургадаг байна. Хүн төрөлхтний түүхэнд кофе гарч ирсэн нь архи, цайтай харьцуулахад сүүлд боловч дэлхий даяар хамгийн олон оронд хүмүүсийн талархан уудаг ундаа болжээ. Ихэвчлэн халуунаар уух ба кофенд кофейн хэмээх зөөлөн сэргээгч (өдөөгч) бодис агуулагдана. Өнөө үед кофе экспортын чухал бараа бөгөөд 2004 оны байдлаар 12 орны хувьд экспортын топ бүтээгдэхүүн нь болж байна.

Кофе нь кофен бүc гэж нэрлэгдэх 70 орчим оронд үйлвэрлэгдэх бөгөөд кофены модыг дэлхий дээр нийт 10 сая гектар газарт тариалж байгаа гэсэн тооцоо бий. 2 гол төрөл байхаас нэг нь хамгийн их тархсан Арабика кофе Coffea Arabica, нөгөө нь тарьж ургуулахад арай хялбар Робуста кофе Coffea Robusta юм.
Нийт хураан авч буй кофены 70-80% нь Арабика, үлдсэн нь Робуста байдаг. Робуста төрөл нь харьцангуй хямд бөгөөд Арабикагаас 40-50% илүү кофейн агуулна. Сайн чанарын Робустаг зарим эспрессод хольдог аж. Дээр үед хүмүүс Арабика кофенд аль боомтоос ирж байгаагаар нь нэр өгч байв. Хамгийн хуучны 2 кофе нь Mocha болон Java юм байна.

Өтгөн шингэлэх, шээс хөөх, эрч хүч сэргээх, шаардлагатай үед нойрмоглохоос аврах гэх мэт ач холбогдолтой зүйл энэ ундаанд бий. Гэвч их хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд зүрх судасны өвчин тусах, цусан дахь холестериний хэмжээ нэмэгдэх, толгой өвдөх, ясны сийрэгжилт болж болзошгүй гэдэг. Харин бүдүүн гэдэсний хорт хавдраас сэргийлэх нөлөө үзүүлдэг гэдгийг судалгаагаар баталж чадсан гэнэ.
Википедиа-с түүн оруулав.
12 сэтгэгдэл:
бүрхэг өдөр халуухан кофе уугаал суужийх ч ай даа сайхан шүү... мэдээлэл өгсөнд тэнкс :-)
Би бүр нэгдүгээр ангийн 2-р улирлаас хойш уугаагүй ээ..
биол одоо үнэрийг нь ч үзэн яддышд сонин. гоё кофе гоё байхөө
Кофе гоёшд. Би лав кофег цай шиг л уудаг. Унтахын өмнө заавал нэг аяга ууна. Тэглээ гээд миний биенд ямар нэгэн реакц өгсөн юм алга. Нойр хүрдэгээрээ хүрж, зүрх хэвийн ажилладаагаар ажиллаал. Кофенд хэт донтож гэж үзээд гарах гэж үзсэн. 5 хоноол амьтан болсон. Тэгээд уусан чинь хөлс мөлс гарчаам чинь. Хааяадаа нээх сайхан кофе хийж уухаар хөлс гардийншд. Хийцтэй цая уухаар гардаггүй хөлс гараалуу.
Эрика- Өмнө нь ч даарч эсүүл ядарсан үедээ за сайхан кофе ууя гэдэг байжүүлээ.
Анчин- харин уухгүй хэсэг байчихаар бүүр уух хүсэл төркү байгааз?
Энэрэл- би стоо ойрд үнэрлээгүй. Тэгсэн өнөөдөр тэр 1 л тийм онцгой үнэртээд ямар сайндаа бичихэв дээ ккк
Дурлагч- Сурчихаар тэгий шт.... Гэхдээ л биед муу гээл бодохоор нээх ууя гэж ч бодохоо больчдийм билээ шт.....
харин тиймээ уухгүй аруун хэдэн жил болцон чинь ууж байгаагүй юм шиг л байдыншшш.
заримдаа уухаар гоё шүү байнга бол заваан санагдаад байдымаа
Кофе сайхөөөн. Сайхан. Бас бичлэг чинь мэдүүштэй зүйлээр баялаг байлаа.
Яана аа, кофе бас яс сийрэгжүүлдэг юм уу? Би одоо бүр сийрэгжээд дуусч байгаан байна дөө. Cola, кофе 2-оор л амьдардаг шд.
би харин ёстой кофе уудгүй байжийгаад сая ажилдаа орсоноос хойш гашраагч болоод вайнаа хэхэ гоя шд
Жинхэнэ гое кофе бол үнэхээр анги л юм байна лээ
тэр нь тэгээд монголд маань хомс юмаа, байлаа гэхэд маш үнэтэй
Би ч кофегүй байж чадахгүй байхөө
Эгч нэг кофе Америкаас авчирсан чинь үнэн гого байсан....Тэр нөхрийг дахиад нэг хэд хэд кашраачих юмсан...кк Кофе ч сайхан шүү