Талхны квас

Орц:
Улаан буудайн талхны хатаам (сухар) 4000г
Эсвэл хуурай квас 3500г
Хөрөнгө (дрожжи) 150г
Ус 120000г
Гарц:100литр

Хийх арга:
Талхны хатаамыг 5-6 мм-ийн хэмжээтэй болтол нунтаглана. Тэгээд 80°С хүртэл халаасан усанд (4кг хатаамд 70 литр байхаар бодох) нунтагласан хатаамыг дээрээс тасралтгүй цувуулж хийж хутгаад дараа нь дулаан байранд 1-1.5цаг байлгаж дэвтээнэ. Энэ хугацаанд үе үе хутгаж байна. Дараа нь хатаам дэвтээсэн усыг шүүж өөр саванд юүлээд дэвтээсэн хатаам дээр дахин ус (60л) хийж 1-1.5 цаг байлгаж тунгаан дахин юүлж авна. Ийнхүү бэлтгэсэн тунгаамалд элсэн чихэр урьдчилан усанд дэвтээж бэлтгэсэн хөрөнгө (дрожжи) нэмж, дулаан (23-25°С) газар 8-12 цаг тавьж исгэнэ. Исгэсэн квасыг тунгааж шүүгээд хөргөнө. Мөн талхны хуурай квасаар дээрхийн адил квас бэлтгэж болно.

Сэтгэгдэлгүй байна

анчин,Анчин,Давка,давка,АНЧИН

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)