Миний бага насны.........

Тээр жилийн 1990 оны наадмыг би мартахгүй. Дөнгөж 4 настай жаахан охин ээж аавтайгаа ах дүүтэйгээ наадмын талбайд очиж өдөржин тоглож орой явах үедээ авхуулсан зураг гэрт маань бүрмэл жаазтайгаа байгаа.  

 

Гол дүр болох би аавыгаа налаад зогссон , ах ээжийн хажууд зогссон, бас ч үгүй цэцэрлэгт уралдаанд орохдоо өмссөн нагац эгчээр хийлгэсэн ягаан дээлтэй , царай муутайн байж ярвайгаад зогссон , ээж дүүг тэвэрсэн тэр зураг миний зүрхэнд хүртэл түүх өгүүлсээр.......  

 Тэр аавын минь том хүрээтэй харааны нүдний шил тэр үедээ л залуусын гоёо моодны шил байсан байх даа. Энэ миний наадмын дурсамж.

 Хэзээ гэдгийг би сайн мэдэхгүй. Лав л ухаан орсон байсан үе. Манай аав автобус-1 компанид нягтлан хийдэг байсан юм. 1 удаа ах бид 2ыг ажил дээрээ дагуулж очоод баахан том улаан цагаан өнгө хосолсон байдаг хаалга нь 2 тийшээ онгойгддог караос билүү тийм автобус дундуур дагуулж яваад. Том гараашид нь ороход 1 цахилгааны бүдүүн цагаан утас хөдлөнгүүт ус шүршигдэж гарч ирээд гарааш тэр чигээрээ чийглэгдээд надад их сонин санагдаж байсан тийм зүйлийг  үзүүлж байсныг ч бас мартахгүй.

 Аа тийн бас 1 өдөр. Хаанахын билээ цирк монголд ирсэн байхад ах бид 2ыг дагуулаад тэр циркийн амьтдыг үзүүлж байсан юм. Яг арслангийн торны өөдөөс нь харж зогсож байсан тэр үеийг ч бас мартахгүй.

 Би аавтайгаа байсан үеүдээс хамгийн сайн санаж байгаа сэтгэлд тод үлдсэн олон үйл явдлын зөвхөн 3 нь...... Миний аавын ээж буюу миний эмээ. Эмээ маань биднийг усанд оруулах гэж үзэм чихэр өгнө гэж амлаал......  Аавыг  өнгөрсний дараа ээж эмээ 2 тойгоо амьдардаг байлаа. Ээж аргадаад барахгүй болохоор нь эмээ авдарныхаа өмнө очоол суучдаг байсансан.  Өглөө цэцэрлэгт нь бас явуулах гэж хөөрхий муу хүрэн авдраа ухаал чихэр толгойны хажууд тавьж  нүд нь аниатай босож ирэхээр нь нүдийг нь долоогоол сэрээдэг  байсан шт.  

 Эмээ маань тэтгэврийн мөнгөөрөө бид нарт идээүлэх гэж боов авчраад тавьсан байхаар нь би ууттай нь авч гараад айлын хүүхдүүдэд тарааж өгөөд үлдсэнийг нь элсэн дээрээ өрж тоглоод загнуулдаг айлын маажиг шар эрх охин байлаа шт.  Аа тийн гурилан боовныхоо ихэнхийг нь хажуу айлын Төвшөө гээд хүүд өгчөөд тэрнийхээ араас маажигнаад гүйдэг байсан гэжугаа бас ч болоогүй..........

Миний хамгийн жаргалтай бөгөөд сайхан ДУРСАМЖ маань........

20 сэтгэгдэл:

анчин,Анчин,Давка,давка,АНЧИН
ном залгигчид (зочин)

Өглөө цэцэрлэгт нь бас явуулах гэж хөөрхий муу хүрэн авдраа ухаал чихэр толгойны хажууд тавьж нүд нь аниатай босож ирэхээр нь нүдийг нь долоогоол сэрээдэг байсан шт. ene ih huurhun sanagdlaa
gah gah

ХЭРЦГИЙ ХЭРЭМ

сайхан дурсамж байна

Оранж

Санхүүчдийн баярын мэнд...... Би аав маань санхүүч хүн. Би ч бас гэрээсээ 1аараа аавынхаа мэргэжлийг өвлөсөн охин ..... тээд энэ өдөр ингэж бичмээр санагдаад.....

HERO

Эмээгийн тэтгэврийн мөнгөөр авч өгсөн боовыг элстэй хольж иддэг.....

Yasashi

хэхэ маажиг шар эрх охин уу бас бандид боов өгөөстэй ккк

дурлагч

Хэхэ багын дурсамж ч хөөрхөн шүү. Надаа эгч бид 2-ын парк дээр 12 жилийн морин дээр нь суугаад авхуулсан зураг байдийн. 6-н сарын 1-р надын гутал багадцан алхаж чадахгүй уйлаал аав эгчийг гэр лүү гүйлгэж нэг сандаал авчрулна нөгөөх нь хөл бариал дахиал нэг гутланд гүйлгэнэ нөгөөх нь бас багадцан хамаг гутал нь орохгүй аргаа бараад тавчиктайгаа хүүхдийн баяр тэмдэглээд паркаар яваад. Бас яаж зүгээр нэг патераа даруулсан гэжугаа. За тэгээд багын дурсамж гэвэл зөндөө байнөө.

Оранж

ном залгигчид - хэхэ тийоо?
ХЭРЦГИЙ ХЭРЭМ- надаа час сайхан .....
HERO- харин тийн ..... гэхдлээ би өөрөө иддэггүй басйиймаа.... эсүүл хүнд өгөөд эсүүл хаячдаг байсан .
Yasashi- ээмэр маажиг байсий шт нээрээ.....
дурлагч- болдогсон бол буцаад хүүхэд болмоорий шт..... элдэв юм нээх бодкү амар......

SJoker (зочин)

6 сарын 1-нд парк дээр өдөрчингөө зогсож зогсож 2 тоглоомон дээр суугаал харьдаг байлаашдээ.
Бандид боов өгөөстэй хэхэ

hagivara (зочин)

Puuh tanidag hun shig tanaih haana baisan be boov avch idej baisan shig sanagdchilaa

МЭС

Хөвгүүдэд боов үмкүүлээл кхй кхй

Багын дурсамжууд сайхан шүү.

аав

minii bagiin zurgiig harsn humuus bugd l namaig gej heldgui shd, tegelgui yahaw dandaa l palaj umsuj, Lent zuusen. ohin shig gar. egch nariinhaa huwtsasiig usun gej bulaatsalddag bsn bgaan kkk

САНАСААР

бага насаа гэж ...

Оранж

SJoker- хэхэ...... 2 хон тоглооом дээр үү? би нээрээ парк орхооороо хамгийн түрүүнд морин дээр суудаг байсий шт....
hagivara- хэхэ тийоо? биш байхөө.....
МЭС- энэ аягүү тэнэгээ..... өөр шигээ юм бодоод.....
аав- зарим айл нээрээ охидуудаа бас эрэгтэй хүүхэд шиг хувцасладаг байсийм шиг банйа лээ тэ?
sanasaar- гоё шт тэ?

joe. (зочин)

сайхаан амьдрал өөрөө

Анчин (зочин)

Одоо ч тэгээд тэгшхэн шар болоо биз дээ... гах гах... майжига байсан болохоор хүн тоохгүй эр хүнийг ходоодоор нь гээд л боовдоод байсын байна лдаа... хихи/балиар айлгүй инээв/

Оранж

joe.тхх...... дурсамж бүүр сайхан.......
Анчин- одоо тэгшхэн болсий шт... хараагүймүү? за тийм юм байж болохиймаа тэ? хайр ходоодоор гэж бас ч гүй үнэн үг шүү......кккк

~Freedom writer~

Хэхэ....Дурсах сайхан дурсамжтай бна гэдэг сайхан шүү.

Хэрлэн

хөөрхөнийн эгдүү хүрчлээ.

United words of Chee***

хөөрхөн санагдчихлаа сайхан дурсамж байна.

Оранж

~Freedom writer~ - юул байна . сайхан дурсамж л байна гээлоо? ккк
Хэрлэн - хэхэхэ.
United words of Chee*** танкс

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)